Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Улаан хивсний хамгийн алдартай даашинзыг Лэйди Гага эргүүлэн авчирлаа


Дуучин Лэйди Гага өнгөрсөн долоо хоногт Миланд нэгэн улаан хивсний ёслолд оролцохдоо алдарт Версачегийн даашинзаар гоёсон нь тэртээ 18 жилийн өмнөх Элизабет Харлиг санагдуулахаар сайхан зохиогүй ч энэ түүхтэй даашинзыг загварын ертөнцөд эргэн авчирлаа.
1994 он. Жүжигчин Хью Грантын найз бүсгүй гэдгээс өөр тодотголгүй Элизабет Харли хэмээх энгийн нэг бүсгүй тэр жил нээлтээ хийсэн “Дөрвөн хурим ба нэг оршуулга” хэмээх киноны нээлтэд найз залуутайгаа хамт ирэхдээ энэ даашинзын ачаар дэлхий дахинаа танигдсан юм. Шинэ даашинз худалдан авах боломжгүй залуу бүсгүй “Versace”-гийн загварын ордны ажилтнуудаас үдшийн гоёлд өмсөх даашинз гуйхад тэд хэн ч аваагүй үлдсэн ганц даашинзаа түүнд өгсөн нь энэхүү сүлбээр зүүгээр чимсэн даашинз байв.
Биеийн ихэнх хэсгийг ил харагдуулахаар зохиомжилсон, эмэгтэй хүнийг маш дур булаам харагдуулах энэ даашинз Элизабет Харлид захиалсан юм шиг л таарч, тэрээр кино нээлтэд оролцохоор ирэхдээ бүхний харааг булаахаар үзэсгэлэнтэй харагдаж байсныг гэрэл зурагчид шагшин ярилцдаг. Тэрхүү улаан хивсний ёслолд Хью Гранттай хамт алхаж байхдаа Элизабет Харли олон арван хэвлэлийн дуранд өртөж, маргааш өглөө нь гэхэд од болсон юм. Түүний зургууд хэвлэгдсэн даруйд Версачегийн энэ даашинзыг авах гэсэн бүсгүйчүүд тус загварын ордон руу чөлөө завгүй утас цохиж, харин Элизабет Харли ирээдүйд найз залуугаасаа дутахгүй алдар нэртэй болох томоохон саналууд хүлээн авч эхэлсэн гэдэг. Тэрээр тунд удалгүй  “Estee Lauder” брэндийн нүүр царайгаар тодорч, Остин Пауэрийн кинонд тоглох урилга хүлээн авч, өөрийн гэсэн усны хувцасны цувралыг ч гаргасан юм. Харин түүний өмсч амилуулсан энэхүү даашинз бүх цаг үеийн улаан хивсний хамгийн алдартай даашинзаар тодорч, үзэсгэлэнд тавигдсан билээ.
Тус даашинзыг Лэйди Гага “Versace”-гийн загвар зохион бүтээгч Донателла Версачегийн зөвшөөрлөөр түр зээлж, улаан хивсний ёслолд өмссөн байна.




0 Сэтгэгдэл
yuruusuu zohogui bnaa
Хамгийн их уншсан