Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг”, “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль” “Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 44 дүгээр тэмдэглэлээр 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил болгон зарласан. Үүний дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” намрын үйл ажиллагааг 2024 оны есдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд "Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье" уриатайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.Тус тэмдэглэлт өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа нийслэл Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд 36 дахь удаагийн “Номын баяр”-аар эхэлж, нийтийг хамарсан үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уулзалт зэрэг “Үндэсний бичиг соёл”-оо сурталчилсан, ном унших идэвх санаачилгыг өрнүүлсэн арга хэмжээг улс даяар зохион байгуулна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.