Өмнөд Солонгос цэргийн онц байдал зарлав
БЗД: Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа
Баянзүрх дүүргийн хороодын ӨЭМТ-ийн дарга нарыг хүлээн авч уулзлаа
МИК 2024 оны “Онцлох ТоС байгууллага”-аар шалгарлаа
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нийслэлийн Засаг даргын Тамгын газар нэгдлээ
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо
Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг нийслэл хариуцна
Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна
“Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо
Карьер сонголтын төслийг энэ хичээлийн жилд багтаан 9-р ангиудад хэрэгжүүлнэ
Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж харьяа байгууллага, газар, хэлтсүүд хэрэгжиж буй ажлуудын үйл явц, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.2024 оны 7-р сарын 22-ноос хойш зургаан удаагийн шуурхай хуралдаанаар Боловсролын сайдаас харьяа нэгжүүдэд нийт 53 үүрэг даалгавар өгсөн байна. Үүнээс 38 нь бүрэн хэрэгжсэн, 15 нь хэрэгжих шатанд буюу 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тухайлбал, Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төсөлд Төрийн албаны зөвлөлөөс санал ирүүлмэгц эцэслэн батална. Мөн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхээр журмын төслийг бэлтгэж байна.
Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр дараах ажлуудыг холбогдох албаныханд даалгав. Үүнд:
Өөрийн хүсэлтээр шилжин ажиллах багш нар болон 10-аас дээш жил нэг сургуульд ажилласан захирлуудын судалгааг гаргах;
- Карьер сонголтын төслийг энэ хичээлийн жилд багтаан ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиудад хэрэгжүүлэх, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
- Нийгмийн бүх төлөөллийг оролцуулах байдлаар Боловсролын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн байгуулах судалгааг эхлүүлэх;
- Санхүүгийн сахилга алдаж, багшийг хууль бусаар ажлаас халах зөрчил гаргасан ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах.
0 Сэтгэгдэл