Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
100 ЖИЛД ГАНЦ УДАА ТОХИОЛДДОГ ОЛДВОР


ОХУ-ын Таймырын хойгоос 30 мянган жилийн өмнө амьдарч байсан арслан зааны олдвор олджээ. 11 настай Женя Салиндер хүүгийн санамсаргүй олсон энэхүү олдвор зүгээр ч нэг араг яс биш, арьс, мах, өөх, зарим эрхтэн нь хэвээрээ хадгалагдан үлдсэн байснаараа хосгүй олдвор юм. Эрдэмтэд мөнх цэвдэгээс арслан зааныг гаргахын тулд бүтэн долоо хоног царил, зээтүү барин ажиллажээ. Ингээд гаргаж авсан арслан зааны олдворт хамгийн өнгөц үзлэг хийгээд л шинжлэх ухааны хэд хэдэн таамгыг батлав. Жишээлэхэд, арслан зааны бөх нь, тэмээнийхтэй адил өөхөн хуримтлал гэдгийг нотлов. Эрдэмтэд энэ талаар “”Арслан заан зогдор дээрээ маш том бөхтэй байгааг бүр палеолитын үеийн хадны сүг зураг дээр харуулсан байдаг. Эрдэмтэд үүнийг нурууны ясны сэртэнгийн онцлог гэдэг байсныг ийнхүү энэ олдвор дахин үгүйсгэлээ.
Арслан заан нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай хойд туйл орчмын нутагт амьдрахад маш сайн дасан зохицсон байсан нь энэ. Тэд өвлийн тарчиг цагт аминд орох өөхийг зуны туршид их хэмжээгээр хуримтлуулдаг байжээ” гэсэн байна. Энэ олдворыг Таймырын хойгийн орон нутгийн музейн үзмэр болгох аж. Гэхдээ үүнээс өмнө Москва, Санкт-Петербург хотуудын эрдэмтэд маш нарийн шинжилгээ хийнэ. Арслан заанд түүнийг олсон хүүгийн адилаар Женя гэсэн нэр өгчээ. Ингэж сайн хадгалагдсан арслан зааныг зуун жилд ганц удаа л олдог гэж эрдэмтэд хэлж байна.

Үүнтэй адил маш сайн хадгалагдсан олдворыг тэртээ 1901 онд Колымын хязгаараас олж байсан юм.
-Арслан зааныг судлахад Оросын эзэнт гүрний хаан II Николай өөрийн хөрөнгөнөөс тусгайлан 16 мянган рубль хандивлаж байв. Энэ арслан заан гурван метр өндөртэй, 70-80 см урттай, улаан шаргал үсээр битүү хучигдсан, хуримтлуулсан өөхний зузаан нь есөн см, толгой, хүзүүн дээрээ өөхөн бөхтэй байжээ. Арслан зааны ходоодонд байсан хэвгээр нь юугаар хооллодог байсныг тогтоосон байдаг. Ингэхэд арслан зааны ходоодноос хар мод, нарс, гацуурын шилмүүс, боргоцой, хөвд, гацуур мод гээд тунд, ойт тундрын бүст ургадаг бүхнийг  иддэг болж таарчээ. Манай улсаас ч арслан зааны соёо, яс цөөнгүй илэрдэг. Нэлээд хэдэн жилийн өмнө арслан зааны соёо олдож, олсон хүн нь зарна гэсэн зар тавьснаар нэг хэсэгтээ л дуулиан дэгдээж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан