Монголын кино институт, "Lotus Pictures" хамтран 12 дахь "Алтан өргөө" олон улсын кино наадмыг 2024 оны тавдугаар сарын 8-12-нд зохион байгуулах гэж байна. Энэ жил тус кино наадам Кентан Дюпьёгийн найруулсан Сальвадор Далигийн тухай сюрреалист комеди "ДААААААЛИ" киногоор нээлтээ хийнэ.
Мөн энэ жил кино наадмын ретроспектив хөтөлбөртөө Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, найруулагч, Монголын кино институт ТББ-ын тэргүүн Г.Жигжидсүрэнгийн дөрвөн киног онцлон хүргэхээр бэлджээ. Тодруулбал, "Эх бүрдийн домог", "Амин мөр", "Бүлээн нурам", "Хүн чулууны нулимс" киног толилуулна.