УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Тиймээс намууд ойрын өдрүүдэд хурлаа хийж байна. Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Бага хурлаа товлон хэлэлцэх асуудлаа баталжээ. МАН-ын Бага хурал энэ сарын 23-нд буюу ирэх бямба гаригийн 11.00 цагт хуралдах юм байна.
МАН-ын Бага хурлаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох тухай, МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.