Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавъяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан гурван гавъяатад хүндэтгэл үзүүллээ

Салбартаа олон жил, үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын “Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан салбар агентлагийн анхны эмэгтэй захирал Д.Даника, Монгол Улсын зөвлөх инженер, Тэнгэр-Уул Констракшин ХХК-ийн ерөнхий захирал Г.Энхбаяр болон Юнител ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Р.Ганболд нарт өнөөдөр (2024.01.03) ЦХХХ-ны Сайд Н.Учрал, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, ЦХХХЯ-ны газар, хэлтсийн дарга нар хүндэтгэл үзүүлж, хүлээн авав.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал “Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан гурван гавьяатад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан болон нийт албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар танилцууллаа.

Мөн ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар болон ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар салбараас шагнагдсан гавьяатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд та бидний хамтын манлайлал, түүчээ чухал болохыг дурдаад амжилт хүсэн, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Гавьяат холбоочин Д.Даника, Г.Энхбаяр, Р.Ганболд нарын зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид боловсон хүчний тогтвортой байдлыг ханган, салбартаа чин сэтгэлээсээ ажиллаж буй албан хаагчдыг дэмжин ажиллахыг хүсэж, хүндэтгэл үзүүлэн хүлээн авч буй явдалд яамны удирдлагуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан