Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Алслагдсан бүсийн 6 сумын ЕБС-д цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ
ЦХХХ-ны сайд Н.Учралын АНУ-д хийсэн ажлын айчлчлалын үр дүн

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2024 оны 1/25-2/01-ний өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийсэн билээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын салбарын нийт 50 орчим компанийн удирдлага өөрсдийн зардлаар оролцсон буюу төр хувийн хэвшил хамтран зохион байгуулсан айлчлал гэдгээрээ онцлог байв.

Хоёр улсын харилцааг сансар судлал, цахим эдийн засаг, хиймэл оюун ухаан, кипер аюулгүй байдлын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ач холбогдол бүхий 34 уулзалтыг АНУ-ын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй хийсэн юм. Тухайлбал Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Үндэсний аюулгүй байдал, технологи хариуцсан захирал Тарун ЧХабра, АНУ-ын Төрийн департаментын Кибер орон зай, цахим бодлогын албаны Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан ТНБД-ын орлогч Стив Ланг, АНУ-ын Сансрын зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ж. Пари, Сансар судлал, сансрын удирдлагын газар (НАСА)-ын орлогч дарга Жэймс Фрий зэрэг албаны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтуудаар харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын чиглэлээр хамтарч ажиллах арга хэмжээнүүдийг тодорхойлжээ.

Starlink-н Монгол дахь үйлчилгээг 2024 оны 2 дугаар сарын 26-нд нээнэ.

АНУ-ын Сансрын зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ж. Пари, Сансар судлал, сансрын удирдлагын газар (НАСА)-ын орлогч дарга Жэймс Фрий зэрэг албаны төлөөлөгчидтэй уулзалт хийж, сансрын их өгөгдөл ашиглалтыг нэмэгдүүлэх чадавхжуулах хөтөлбөрийг өргөжүүлж, Марс гаригийг судалгаанд Монгол Улсын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдээ оролцуулахаар тохиролцов.

“SpaceX” компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзаж, Starlink-н Монгол дахь үйлчилгээг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор нээх, нээлтийг Испани Улсын Барселона хотноо зохион байгуулагдах “Дэлхиин үүрэн холбооны конгресс”-ын үеэр хийхээр тохиролцов.

Түүнчлэн Франц Улсын Таллес Алениа компанитай хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж буй үндэсний хиймэл дагуулыг 2027 онд “SpaceX” компаниар хөөргөх гурвалсан хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг эхлүүлэхээр тогтов.

Apple Pay-ийг 2024 оны 6 дугаар сард багтаан МУ-д нэвтрүүлнэ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Apple Pay, Paypal, Stripe зэрэг олон улсын цахим төлбөр тооцооны гарц, шийдлийг төрөлжүүлэх нь манай улсын цахим эдийн засгийн бие даасан байдалд чухал нөлөөтэй болохыг тэмдэглэж, Apple компанийн Засгийн газрын харилцааг хариуцсан дэд ерөнхийлөгч Nick Gammon, Visa компанийн дэд ерөнхийлөгч Майкл Нунес зэрэг холбогдох талуудтай уулзалт хийв. Уулзалтуудын үр дүнд “Apple pay” энэ оны 6 дугаар сард багтаан Apple Pay Монгол Улсад үйл ажиллагаагаа нэврүүлэхээр болсон төдийгүй Paypal, Stripe зэрэг шийдлүүдийг нэвтрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Цахиурын хөндийд Монголын 8 компани гарлаа.

• Teso Investment LLC

• Gund Investment LLC

• ICT Group JSC

• ONDO LLC

• Fibo global LLC

• Intelmind LLC

• Gerege Systems LLC

• Mezorn LLC нарын найман аж ахуй нэгж Монгол улсын мэдээллийн технологийн салбарын олон зуун аж ахуй нэгжийг төлөөлж Цахиурын хөндийн экосистемд нэвтэрч ОУ-ын зах зээлд гарах томоохон алхмаа хийсэн нь айлчлалын онцлох үр дүн байлаа.

Төв Азийн улс орнуудтай хамтарсан санаачлагын хүрээнд хэрэгжиж байгаа Торгоны зам инновацийн төвд албан ёсоор дээрх 8 компанийг байршуулж буй бөгөөд тус төвийн дэргэд Төв Азиас 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй гарааны бизнесийг төрүүлэх зорилго бүхий 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санг байгуулж буй билээ.

Түүнчлэн DX Ventures, Network Venture Capital, Ven Elite зэрэг венч сан, Plug and Play, Mind the Bridge зэрэг хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч нартай хувийн хэвшлийн төлөөллийн хамт уулзаж, Монголын гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд гарах боломжийг эрэлхийлэв.

Google for Startups хурдасгуур хөтөлбөр Монголд

Google компани Монгол Улстай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Google компани хиймэл оюун ухааны чиглэлээр хийгдэж буй судалгаа, хөгжүүлэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийж, хамтарч 1,500 хүний нөөц бэлтгэх хөтөлбөрөө энэ оны 3 дугаар сараас эхлүүлэхээр болж, дунд хугацаанд Монголд цахим ур чадварын төв байгуулж, бүс нутагт туршлага хуваалцах чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгдэв.

Түүнчлэн Google map дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх буруу ташаа тэмдэглэгээг засах хүсэлтийг Google компанийн удирдлагад тавьж, богино хугацаанд шийдвэрлүүлэв.

Харин мэдээллийн технологийн салбарын аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр Google for Startups хурдасгуур хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг энэ онд хангахаар тохиролцов.

Цахиурын хөндийн инженерүүд Цахим сайдад зөвөлнө.

Цахиурын хөндий дэх Монголчуудтай уулзалт хийж, Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын дэргэд цахим эдийн засгийн бодлогын зөвлөл байгуулахаар тогтлоо. Дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудын Цахиурын хөндий дэх төвд өдгөө 350 орчим Монголчууд ажиллаж байгаа бөгөөд энэхүү зөвлөлийг байгуулснаар Монгол Улсын мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн олон улсад өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх бодлогын орчныг тодорхойлж, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжийг нээж, улмаар эдгээр мэргэжилтнүүдээ Монгол Улсдаа татах суваг болох ач холбогдолтой.

Хиймэл оюун ухааны чиглэлээрх хамтын ажиллагаа

Хиймэл оюун ухаан хөгжүүлэлт, ашиглалт, бодлогын орчныг тодорхойлоход сайн туршлага судлах зорилгоор Стэнфордын их сургуулийн Хүн төвтэй хиймэл оюун ухаан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, E&Y Emerging Technologies Lab-тай уулзалт хийж, санал солилцов. Ernst & Young, MIT, Boston Global Forum, Дэлхийн банк хамтарсан Prosperity Alliance-д хүсэлт тавьж, хиймэл оюун ухаан судалгааны E&Y Emerging Technologies Lab-аар хиймэл оюун ухааны чиглэлээр манай улсын бодлогын орчинд зөвлөмж гаргуулав. Харин Стэнфордын их сургуулийн Хүн төвтэй хиймэл оюун ухаан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд Монгол эрдэмтэд эрдэм шинжилгээний ажил хийх боломжтойг мэдэгдэж, Азийн сантай хамтарч бодлогын орчны зөвлөлдөх уулзалт, хүний нөөц чадавхжуулах хөтөлбөрийг зохион байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов.

Харин дэлхий нийтээр шуугиулж байгаа ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны суурь супер компьютерын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч NVIDIA компанийн удирдлага Монголын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч нарт зориулсан Монгол Улсад супер компютерын төв байгуулах чиглэлээр хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэв. Энэ нь манай улс хиймэл оюун ухааны эринд ямар оролцоотой байхыг тодорхойлох өндөр ач холбогдолтой дэд бүтцийн асуудал юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан