Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.15) Дундговь аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, төр, хувийн хэвшлийн байгууллагын албан хаагчид, иргэд, олон нийтэд ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ болон аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарцын талаар танилцуулга, мэдээлэл хийв.

Мөн кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ систем, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, технологийн боломжийн талаар сургалт зохион байгууллаа.

Цахим хөгжлийн өдөрлөгт оролцогч байгууллагууд орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд, олон нийтэд бизнесээ цахимжуулах арга зам, программ хангамжийн танилцуулгыг хийж, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.

Дундговь аймаг нь 47,2 мянган хүн амтай. 15 сум 66 багтай. 66 багаас 16 баг 4G сүлжээнд, 15 баг 3G сүлжээнд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар Уул уурхай олборлолт, Боловсруулах үйлдвэрлэл. Төрийн үйчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д төрийн 12 байгууллагын 64 үйлчилгээг холбосон. Аймгийн хэмжээнд 18.750 иргэн буюу 58.6% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан