Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Намууд 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуваарийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд баталсан. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээллээр хуваарийн дагуу сонгуулийн бэлтгэх ажлыг хангаж буй. Эдгээрээс олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй сэдэв бол нэр дэвших намуудын мөрийн хөтөлбөр. Тэгвэл мөрийн хөтөлбөрөө нэр дэвших намууд ирэх гуравдугаар сарын 25-наас өмнө дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх ёстой аж.

Харин бие даан нэр дэвшигчид ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх хугацаатай байна.

Монгол Улсын Ерөнхий аудитороос хэдхэн хоногийн өмнө УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам эвслийн удирдлагуудад мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах аудитын талаарх мэдээллийг хүргүүлсэн байна. Ингэхдээ улс төрийн нам эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон УИХ-аас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй нийцэж байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр шаардсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гарах зардлын үр дүн Төсвийн тогтвортой байдлын шаардлагад нийцэж буй эсэх зэргийг харгалзан үзэх ёстойг уг мэдээллээр хүргүүлсэн аж.

 

Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгийг гуравдугаар сарын 1-ний дотор байгуулахаар заасан.

Хэсэг байгуулсны дараа мэдээллийг гурав хоногийн дотор холбогдох улсын бүртгэлийн байгууллага, орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлэх заалттай. Ингэснээр 4-5 дугаар сард аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах ажил үргэлжилнэ. Мөн хэсгийн хороо, салбар комисс, төв комиссыг Сонгуулийн ерөнхий хороо байгуулна. Сонгогчдын нэрийн жагсаалтын тухайд дөрөвдүгээр сарын 29-нөөр эцэслэгдэнэ. Харин нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хүсэлтээ санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу ирэх дөрөвдүгээр сарын 28-ны дотор гаргаж өгөх юм байна.

УИХ-ын сонгуулийн тойргуудыг бүсчилсэн байдлаар томсгон батлаад буй.

Тодруулбал, 

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1 дүгээр тойрог;

  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2 дугаар тойрог;

  • Баян-Өлгий аймаг 3 дугаар тойрог;

  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4 дүгээр тойрог;

  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5 дугаар тойрог;

  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6 дугаар тойрог;

  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7 дугаар тойрог;

  • Баянзүрх дүүрэг 8 дугаар тойрог;

  • Баянгол дүүрэг 9 дүгээр тойрог;

  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10 дугаар тойрог;

  • Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр тойрог;

  • Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог;

  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13 дугаар тойрог байхаар тооцож хуваасан билээ.

 

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан