Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Л.Оюун-Эрдэнийн хаврын УЛС ТӨР!

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй УИХ-ын сүүлчийн чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Ингэснээр хөшигний арын улс төр албан ёсоор ил гарч, улстөрчид нь хэлэлцэх сэдэв, хийх хэрүүлтэй болно.

Хэзээ байтлаа Монголын хавар салхи шуургагүй, хэзээ байтлаа хаврын улс төр жагсаал цуглаангүй, хэзээ байтлаа манай улстөрчид хэрүүл, тэмцэлгүй байлаа. Энд тэнд эрээвэр хураавар жагсаал тэмцэл өрнөж, эх орныхоо төлөө гэж цээжээ бяц нүдэх улстөрчдийн шоу утгаа алдах биз. Дөрвөн жилийн циклтэй Монголын улс төрийн хамгийн оргил жил тул хаврын синдром нь хөдөлсөн намууд, намчид харин ч нэг дураараа галзуурцгааж байна. Тэд тэгээд галзуурцгааж л байг уу?!.

Гэснээс энэ хаврын гол тоглолтыг эрх баригч нам хийх нь тодорхой. Л.Оюун-Эрдэнийн улс төрийн үндсэн сэдэв нь үндсэндээ газрын наймааны сонсгол, Хөрөнгө оруулалтын тухай болон Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Баялгийн сан байгуулах асуудал байхаар байна.

Улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс уулын амыг ус, модтой нь өмчилсөн атал хуульд заасан 0.07 га газраа олж, хашаа хатгаж чадахгүй суугаа “улны олон” олон. Улаанбаатарт газар олголт утгаа алдаж, улстөр-бизнесийн бүлэглэлийн авлига, хулгай болж хувирсны үр дагавар нь утаа угаар, үер ус, түгжрэл бухимдал болон илэрч байна. Үүний буруутнуудыг холоос хайх хэрэггүй. Л.Оюун-Эрдэнэ анд нөхөд, Ардын нам, “ах нар” дундаасаа хайхад л олдоно. Газрын наймаа хийж хөлжсөн, гарын үсгээ худалдаж баяжсан хүмүүс өнөөдөр хотын захиргаанаас холдож гараагүй л байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ сэдэв намдаа болон улс төрд сонгуулийн субботник хийх сайхан шалтгаан, тордож томруулах сайн далим болох биз. Угаасаа ч улс төрд үүрдийн дайсан, үүрдийн найз гэж үгүй хойно. Улстөрчдийн, улс төрийн намуудын толхилцоонд улс орон хожиж үлдэж байвал яамай.
Ямар ч байсан Хөгжлийн банкны шүүх хурал, нүүрсний сонсголоор улстөр-бизнесийн бүлэглэл улс орноо хэрхэн луйвардаж, тонож ирснийг баримт, нотолгоотой нь харлаа.

Захын чавганц төрийн өмч хөрөнгө эрх мэдэлтнүүдийн хулгай луйврын үүр овоохой байсныг, “ард түмний өмч” хэзээ ч ард түмний өмч байгаагүйг хагас хугас ч мэдэж авсан байх.

Гол нь баялгийн жинхэнэ эзэд нь Төрийн ордонд суудаг төлөөллүүд нь байсныг сонгогчид нүдээрээ үзэж, чихээрээ сонссон нь нэг ололт. Ядаж зургадугаар сарын 28-нд нэр дугуйлахдаа эрх биш энэ бүгдийг бодож үзэх байлгүй.

Баялгийн сан байгуулах асуудлаар УИХ-д суудалтай улс төрийн намуудын ойлголцлын төвшинд хүрч. хуулийн төсөл хамтран боловсруулахаар болсон юм. Товчхондоо МАН тэнд суугаад нэг төсөл боловсруулж, АН энд суугаад бас нэг төсөл бичиж байсан. Тэгэхээр хоёр талд суугаад хоёр өөр төсөл бичих биш нэг төсөл хамтран боловсруулахаар намуудын дарга нар гарын үсэг зурсан нь Үндэсний баялгийн сантай болох яриа нэг алхам урагшилж байна гэсэн үг. Үнэнийг хэлэхэд “баялгийн эзэд” хэзээ ч баялгийн эзэд байж үзээгүй. Цөөн хэдэн гэр бүл нүүрс, зэс, алт мөнгийг нь ердөө цүнхлээд явж байдаг болсон нь үнэн. Тэгээд зогсохгүй тэд уул уурхайг нь улс төртэй нь улс төрийг нь хууль шүүхтэй нь худалдаад авчихсан байдаг. Тиймээс том мөнгөний хэргүүд шүүх дээр очоод тоосонд дарагддаг, “шударга ёсны” шүүх нь тэдний тэрэгний морь болдог нь бас худлаа биш. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг үнэндээ “чоно цатгалан, хонь бүтэн” гэдгийн үзүүлэн болсон. Шүүх засаглалын түүхэнд хожмоо муугийн жишээ болж яригдах нь гарцаагүй. “….Хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх”-ийг эрхэм зорилгоо болгосон шүүгчид нь гурван тэрбумаар шударга ёсоо зарчихдаг болсны жишээ нь Д.Эрдэнэбилэг юм. Бусдаас гурван тэрбумын авлига авсан нь баримтаар нотлогдсон байтал “Эрдэнэс силвер ресурс”-ийн Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайн нарыг 27 саяар л торгочихдог шүүхтэй улс шүү дээ. Гурван тэрбум төгрөг авлигад авсан хүмүүст 27 сая төгрөг ёстой задгай мөнгө байлгүй.
Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх “мөрөөдөл” энэ мэт шүүхийн хаалга мөргөөд унадаг.

Худалч хүнд Монголын хууль шүүхээс шударга ёс хүлээж сууснаас хөрөнгө мөнгөөр худалдаад авчих нь амар хялбар байх.

УИХ-ын сүүлчийн чуулганы гал дагуулсан нэг төсөл нь Шүүх байгуулах шинэчилсэн найруулга байх нь нэн ойлгомжтой. Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан авлигын хэргийг хянан хэлэлцдэг шүүх байгуулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн барьсан нь багагүй шүүмжлэл дагуулсан. Учир нь авлигын хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хэлэлцдгийг үүнийг болиулж шууд давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэхээр төсөл суулгаж өгсөн. Авлигын хэргийг дагнасан шүүхтэй болсноор авлига хэдэн хувиар буурах вэ гэдэг нь нэг асуулт. Аль эсвэл шүүгчдэд өгөх авлигын хэмжээ нэмэгдэж болзошгүй гэдэг хоёр хардлага. Хуулийн засаглал биш хувь хүний засаглал байгуулчихвал авлигатай тэмцэх биш ардчиллаа тавьж тууж мэднэ. Төрийн ордны гурван давхраас шүүх, прокуроруудад ял захиалдаг байсныг хуулийн сайд асан Х.Нямбаатар өөрийн амаараа батлаж асан удаа бий. Гэхмэтчилэн шүүх байгуулах төслийг ултай суурьтай хэлэлцэхгүйгээр улстөр хөөвөл улсаа бүр авлигачдын гарт атгуулж мэднэ.

Намрын чуулганы хаалтын сэдэв болсон газрыг зуун жилээр эзэмшүүлэх тухай маргаан хаврын чуулганы нээлтийн сэдэв байх нь гарцаагүй. Харамсалтай нь, Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар гэх хоёр хүний хоорондын хонзонгоо тайлах хэрүүл болоод хувирчихлаа. Уг нь эдийн засгийн хөгжил, улс орны аюулгүй байдал талаас нь судалгаа, нотолгоотой ярих ёстой байтал сонгуулийн шоу болоод дуусах магадлал өндөр байна.

Энэ мэтээс илүүтэйгээр улстөрчдийн хувьд сонирхлыг татаж буй ганц сэдэв нь Л.Оюун-Эрдэнэ хэнийг нэр дэвшүүлж хэнийг тэтгэвэрт суулгах вэ л гэх асуулт. Тэр тусмаа түүний жагсаалтад хэн, хэн байх нь анхаарал татаж байна.

Ж. Нямсүрэн

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан