Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Н.Өнөрцэцэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгах шийдвэрийг өнөөдөр шүүхээс гаргажээ.  

Түүнийг анх 2023 оны 12-р сарын 4-ний өдөр цагдан хорьсон бөгөөд 29-ний өдөр шүүхээс цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан юм.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар Прокуророос Н.Өнөрцэцэгийг: 

  • Худал мэдээлэл тараасан гэх таван үйлдэл,
  • Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх нэг үйлдэл,
  • Хувь хүний нууцыг задруулах гэх нэг үйлдэл,
  • Татвар төлөхөөс зайлсхийх гэсэн нэг үйлдэл,
  • Мөнгө угаах гэсэн нэг үйлдэл,
  • Төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн нэг үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.  

Мөн нэг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон буруутгаж буй юм. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан