Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын цас мөсний тэмцээнээс сийлбэрчин Ч.Тогтохбаяр шагнал хүртлээ

 

 

Хятадын зүүн хойд хэсэгт орших цас, мөсөөр баялаг Хармөрөн муж өвлийн аялал жуулчлалын хамгийн алдартай газарт тооцогддог аж. Тус мужийн Харбин хотод байгуулсан “Цас мөсний ертөнц” аялал жуулчлалын хотхоны 521 метр урт мөсөн гулсуур олны сонирхлыг ихээр татаж байна

Жил бүр Харбин хотод зохион байгуулагддаг "Мөс цасан сийлбэр"-ийн олон улсын тэмцээнээс манай улсын сийлбэрчин Ч.Тогтохбаяр амжилттай оролцож, шагнал хүртжээ. Тэрбээр цасан баримлын төрөлд мөнгөн медаль, мөсөн баримлын төрөлд "Галт шувуу" бүтээлээрээ тусгай байрын шагналыг хүртсэн байна.

Галт шувуу уран бүтээл

Уран бүтээлч Ч.Тогтохбаяр нь Баянхонгор аймгийн Баянговь суманд 1986 онд төрсөн бөгөөд 2003-2005 онд Мэргэжил сургалт үйлдвэрийн сургууль, 2005-2009 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач уран сийлбэрч мэргэжлээр төгсжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан