Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

109 хуульд цахим харилцааг зохицуулсан өөрчлөлт орлоо

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 орчим хуулиас цахим шилжилтийг удаашруулах нөхцөл үүсгэж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хууль батлах бүх шатанд хэлэлцүүлснээр 109 хууль нь өнөөдөр УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдлаа.  

Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар:  

“Манай байнгын хороо нийгэм, эдийн засгийн бүх салбарт цахим харилцаа, түүнд хэрэглэгдэх цахим баримт бичгийг баталгаажуулсан хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр зорьж, өнгөрсөн хугацаанд энэ ажилд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог ханган ажилласан.  

109 хуулийн өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлснээр эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, банк санхүү гэх мэт олон салбарын харилцаа, гааль, татвар, улсын бүртгэл зэрэг төрийн бүх үйлчилгээнд цахим технологийн дэвшлийг ашиглах, хүний оролцоог багасгах, хүнд суртал, зардал төсвийг хэмнэх боломжууд нээгдэж байна. Том агуулгаар нь зарим давуу талыг дурьдвал:   

  • Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгов.  

  • Төр өөрт байгаа мэдээллийг цаасаар нэхэж, иргэдийг байгууллагууд хооронд олон дахин явуулдаг, хүндрэл учруулдаг байдлыг бүрмөсөн зогсоолоо. 

  • Компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, банкны данс нээх гэх мэт бизнес эрхлэх гарааны үйл ажиллагаа бүрэн цахимжиж, хүндрэлгүй боллоо. 

  • Эдгээр хуулиудаас 30 орчим нь банк, санхүүгийн байгууллагад хамаарах бөгөөд данс нээх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа цахимжиж, энэ салбарын старт-апууд болох финтекийн хөгжлийг бодитоор дэмжиж байна.  

  • Мөн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хурдан, шуурхай хүргэх, төвлөрөл, түгжрэлийг сааруулах зорилгоор төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүдийг хороо, сумын байранд байгуулахаар боллоо” гэв.  

1 Сэтгэгдэл
SRETNA NOVA GODINA SVIMA VANI. ZOVEM SE ALBERTINA I SRETNA SAM ŠTO SMO DOŠLI DO 2024. ŽELIM BRZO PODIJELITI SVOJE RANO SVJEDOČANSTVO O KAKO SAM OVE 2024. GODINE DOBILA ZAJAM OD 200,000.00 EURA. PRIJAVILA SAM SE ZA ZAJAM I DAVIDSON MI JE DOBIO ZAJAM KREDITNA TVRTKA ŠIROM SVIJETA. ZNAM O ČEMU GOVORIM I ZNAM KROZ ŠTO SAM PROŠAO, AKO VAM TREBA BILO KAKAV ZAJAM ZA VAŠ PROJEKT I ŽELITE INVESTIRATI DIREKTNO KOD TVRTKE, MOŽETE KONTAKTIRATI GOSP. DAVIDSON ALBERT PUTEM E-MAILA: {davidsonalbertloan@gmail.com}
Хамгийн их уншсан