Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Иргэдийн утсыг булаан зугтаж, интернэт банкнаас нь зээл авч, давхар мөнгө угаах хэрэг үйлджээ

 

 

Иргэдийн утсыг булаан зугтаж, интернэт банкнаас нь зээл авч, давхар мөнгө угаах хэрэг үйлджээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 11, 12-р сард Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

Шалгалтаар дээрх хэргүүдийг үйлдсэн иргэн Г, Х, С нар бүлэглэн нь шөнө, оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн гар утсыг булаах, зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, эмийн сангийн худалдагч нараас гар утсаараа яриулаач хэмээн хууран мэхэлж гар утсыг нь авч зугтдаг. Улмаар тухайн гар утсанд байх хувь хүний мэдээллийг ашиглан банкны мэдээлэлд нь нэвтрэн зээл авч, тухайн мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглох, авто машин худалдан авах зэргээр мөнгө угаах гэмт хэргийг давхар үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

Иймд иргэн Та дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж танихгүй хүнд өөрийн гар утсаа ашиглуулахгүй байх, өөрийн хувийн мэдээллээ цахим орчинд нээлттэй нийтлэх нь энэ төрлийн гэмт хэрэгт хохирч болзошгүй тул анхаарал, болгоомжтой байж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэхийг зөвлөж байна.

Хохирсон иргэд:

...Би нийслэлд хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Дэлгүүрт орж ирсэн нэг залуу “Утсаар чинь яриад мөнгө шилжүүлье” гэж аваад зугтсан. Цагдаад мэдээлэл өгөх нэг цаг орчим хугацаанд миний ХААН банкны дансанд дахь мөнгө болон Худалдаа хөгжлийн банкнаас пос барьцаалсан зээл авч, би цагийн дотор 30 гаруй сая төгрөгөөр хохирсон.

“Танихгүй хүн утсаараа яриулаач” гэж хүсвэл өгч болохгүйг иргэддээ  анхааруулмаар байна. утсаа алдсан бол ухаалаг банкаа хамгийн түрүүнд хаалгах хэрэгтэйг ойлгосон.

Би 2023 оны  11-р сарын сүүлчээр өөрийн ажилладаг ТҮЦ-нд байхад хоёр залуу орж ирээд гар утас булаагаад зугтсан. Гар утас алдсан даруйд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Утсаа алдсанаас хойш 20-30 минутын дотор миний дансанд байсан 1.9 сая төгрөгийг интернэт банкнаас шилжүүлж авсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан