Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Х.Булгантуяа: Тэтгэврийн санд хуримтлагдаж байгаа ахмадын тэтгэврийн 2 хувийг мөнгөжүүлж гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг болно

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд НДЕГ,  ХНХ-ын сайд Х.Булгантуяа нарын удирдлагууд мэдээлэл өглөө. 

Х.Булгантуяа сайд "Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг шинэчлэхээр 2005 оноос хойш өргөн мэдүүлж өнгөрсөн жил баталлаа.

Энэ хуулийг баталснаар тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлж байна. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн 17 хувь нь тэтгэврийн санд хуримтлагдаж ахмадын тэтгэвэр болдог. Энэ 17 хувиас 2 хувийг нь мөнгөжүүлж гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг болно. Давхардсан тоогоор 1.3 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна" гэлээ. 

Энэ 2024 онд 500 гаруй мянган иргэн тэтгэвэр авна 

Улсын хэмжээнд нийтдээ үйл ажиллагаа явуулж байгаа 94 мянган аж ахуй нэгж байгууллагын 55,1 хувь нь нийгмийн даатгалд бүртгэлтэй байна. Давхардсан тоогоор 1 сая 200 мянган НДШ төлж байна.  Үүний 80 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж байгаа юм. Ингэснээр 2024 онд 500 орчим мянган хүн тэтгэвэр авна.  Харин монгол хүний насжилт жилээс жилд нэмэгдэж байгаа учраас үүнтэй холбоотойгоор 25 жилийн дараа нийт ахмадын тоо 2 дахин нэмэгдэнэ. 

Ажил хийж байгаа хүмүүсийн тоо энэ тооноос бага байгаа учраас бид хуримтлалын тогтолцоо руу шилжүүлж байна. Тэтгэврийн сангаас 10 жил ажиллаж байж хувь тэнцүүлсэн, 20 жил ажиллаж байж бүрэн тэтгэвэр авдаг. Мөн тэтгэврийг өвлүүлдэг тогтолцоог нэвтрүүлж байна. Түүнчлэн улсын тэтгэврийн сангаас гадна хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг байх хуулийн төслийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 2023 онд бид төрийн алба хаагчийн олон тогтолцоотой сайжруулсан. Өмнө нь салбарын сайд нь салбарынхаа ажилчдын цалинг нэмчихдэг байсан бол үүнийг нэг мөр болгосон.

Тэтгэврийн сонгуулийн өмнө биш инфляцтай уялдуулан нэмэх, тэтгэврийн зөрүүг цаашид үүсгэхгүй байх, Нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах хуулийн зохицуулалт хийсэн. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ.  Жил болгон тэтгэвэр нэмэгддэг юм шүү. 

Хуулийн шинэчлэлээр тэтгэврийн нөхөн төлөлтийг хориглосон. Тэгэхгүй бол шударгаар төлж байгаа нэг нь дундын санд хийгээд зардал нэмэгдэж байна. Шимтгэл төлж байгаа иргэн өөрийнхөө нэрийн данс дээр хэр их хуримтлал үүсгэсэн байна тухайн хүний насанд тооцож тэтгэвэр олгоно. 

-НДШ өндөр төлж байгаад нас барсан тохиолдолд яах вэ?

-Гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг тогтолцоог бий болгоно. Мөн олон давхар нийгмийн тогтолцоог нэвтрүүлнэ. Улсын тэтгэврийн сангаас гадна хувийн тэтгэврийн сангаас мөнгө авах боломжийг бүрдүүлнэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан