Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
2024 оны анхны томилгоо хийгдэж, шинэ дэд сайд нар ажилдаа оров

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар зарим томилгоог хийсэн. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Б.Уянгыг,  Соёлын дэд сайдаар П.Баттөрийг,  Соёлын дэд сайд асан М.Батбаярыг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилсон юм.  Засгийн газар ийнхүү 2024 оны анхны томилгоог хийж, албан тушаалтнууд үүрэгт ажлаа хүлээн аваад байна.  Шинээр томилогдсон эрхмүүдийг “Хэн нь хэн бэ” буландаа онцоллоо.

Харвардын доктор

УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга нь 1986 онд төрсөн.  ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг геологийн зураглал мэргэжлээр төгсчээ. 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий гараг судлалын тэнхимд Геологийн чиглэлээр байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан.  2019 оныг хүртэл Японы Токиогийн их сургуульд геологи, уул уурхайн чиглэлээр судалгааны ажил хийж байгаад эх орондоо ирсэн байдаг.  Тэрбээр АНУ-ын Геологийн Алба, Японы Геологийн албадад ажиллаж, мэргэжлийн судалгаа хийж байсан туршлагатай. Мөн геологийн суурь судалгааны ажлаа олон улсын, чансаа өндөртэй сэтгүүлүүдэд тогтмол хэвлүүлдэг эрдэмтэн юм.  Доктор Б.Уянга нь 2020 оноос хойш Үндэсний Геологийн албанд дэд дарга, ерөнхий геологичоор, мөн УУХҮЯ-нд Геологийн бодлогын газрын дарга, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим албан тушаалд шинэ үеийн залуусыг томилох жишиг тогтоосон. Энэхүү жишгийн үргэлжлэл нь дэд сайд Б.Уянгын томилгоо болж байна.

Хуульч дэд сайд

Соёлын дэд сайд П.Баттөр нь 1976 онд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1994 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2019 онд МУИС-ийн ХЗДС-д магистр зэрэг хамгаалсан.  1999-2000 онд Хууль зүйн “Сувд” товчоонд хуульч, 2000-2006 онд “Космо трейд” ХХК-д хуулийн зөвлөх, 2006-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, 2009-2010 онд ХЭҮК-т референт, 2010-2011 онд НИТХ-ын ажлын албанд ажилтан, 2011-2012 онд “Эскон” ХХК-д хуулийн зөвлөх, 2012-2022 онд “Медиа Холдинг” ХХК-д захирал, “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга, 2022 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2022 оноос УИХ-ын гишүүний зөвлөхөөр тус тус ажилласан туршлагатай юм. 

Архитектур М.Батбаяр Хөшигийн хөндийг хариуцна

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч М.Батбаяр нь 1975 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургууль, ТИС, Швейцарын Технологийн их сургууль, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийг тус тус төгссөн. Архитектур мэргэжилтэй.  Хот төлөвлөлтийн архитектур чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 1999-2000 онд “Диз-Арч” ХХК-д архитектур, 2000-2009 онд “Идеал групп” ХХК-д  гүйцэтгэх захирал, 2009-2010 онд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хэлтсийн дарга, 2011-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал,  2015-2016 онд БХБЯ-ны газрын дарга, 2016-2017 онд Шадар сайдын орон тооны бус зөвлөх, 2019 оноос “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байгаад Соёлын дэд сайдаар томилогдож байсан юм. 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан