Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ш.Адьшаа: 2012 оноос хойш нүүрс тээвэр, уул уурхайтай холбоотой ганц бизнес хийгээгүй

Нүүрсний сонсголын хоёрдахь шатны сонсголоор нүүрс тээврийн C зөвшөөрөлтэй 487 аж ахуйн нэгжээс 246 нь нийт 52030 удаагийн тээвэрлэлтээр 5,2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.  Энэ нь 5 тэрбум орчим ам.доллар юм. Гаалийн бүрдүүлэлтгүй их хэмжээний нүүрс гаргасан компаниудад хамаарал бүхий улстөрчийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар тэргүүлсэн учраас сонсголд гэрчээр дуудагдан оролцов.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Таны зөвлөх Ш.Мөнхцэцэгийн нэр дээрх компаниуд дээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гарсан гэсэн мэдээлэл гараад байна. Гэтэл та  яг нүүрсний сонсгол болоод тав дахь хоног дээр нь зөвлөхөө чөлөөлсөн байна. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нүүрсний жагсаал эхэлсэн бол та 9-нд чөлөөлсөн байна. Яагаад гэдгээ тайлбарла.

 УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энхбаяраа харин чи сандраад байгаа юм биш үү. Би Мөнхцэцэгийг ямар компанитай ямар аж ахуй эрхэлдгээр зөвлөхөөр томилоогүй. Гадаадад сургууль төгссөн, англи, орос хэлний онцгой орчуулагч хийдэг шилдэг бүсгүй байгаа. Би хуулийн төсөл боловсруулахдаа энэ хүнийг зөвлөхөөр авсан. Энэ бол арай эрээ цээргүй юм болж байна. Манай Ховд аймгийн хүүхэд, бүгд мэднэ. Ийм утгагүй юмыг өнөөдөр авч ирж, нүүрсний сонсгол дээр яллах ажиллагаа явуулж байна. Энэ 37 он биш, Энхбаяр аа, чи залуу хүн, сайд хүн энэ арай увайгүй байна.

“Алтанговь транс” ХХК-ийн хувьд би 2020 онд УИХ болсон. 2005 онд гаалийн газраас гараад амьдрахын эрхэнд олон ажил хийсэн. 2012 онд энэ компаниа зарчихаад өнөөдөр ард түмний өмнө шүүгдэнэ гэж бодож явсангүй. 2010 онд Алтанговь транс компани байгуулж, Өмнөговь аймагт гаалийн хяналтын үйл ажиллагаа явуулах хяналтын талбай байгуулсан нь үнэн. ЭТТ ХК-ийн анхны нүүрсийг ч буулгасан нь үнэн. Ингээд 2012 он хүртэл ажиллуулаад Өмнөговь аймгийн харьяат ах дүү нарт бүх объектоо, гэрээтэй нь зарсан. Ингэж болохгүй юу өнөөдөр. Юмаа хүн зарж болохгүй бид ямар нийгэмд амьдраад байгаа юм. Хэрвээ УИХ-ын гишүүн болоод улс төрд хамаарал бүхий албан тушаалтан байхдаа ийм юм хийсэн бол чи надыг яллах нь зөв Энхбаяр аа. Энэ хэрээс хэтэрч байна. Би үнэхээр харамсч байна. Монголын төр, хяналт шалгалтын тухай хууль чинь ийм шалан доор унана гэж бодсонгүй. Үүнийг бид өөр зорилгоор явсан. Өшөө авдаг, хорсол тайлдаг, улстөрийн захиалгын үйл ажиллагаа явсан туйлын харамсалтай байна. Тив транс ХХК-ийн тухай мэдээллийн манай хууль Баасанхүү өгчихөөрэй. Энэ ямар ажиллагаа болж байгааг ч би гайхаж байна.  Намайг ямар юманд дуудаад байна гэхээр тайлбар ирүүлээгүй. Нээлттэй сонсгол гэдэг бол сонсч байгаа, сонсуулж байгаа тал нь бүгд нээлттэй ярилцах ёстой.

Надад ямар ч хариу өгөөгүй учраас би өглөө ирлээ. Гэтэл 10 компанитай болчихсон. Би хариуцлагатай хэлье. 2012 оноос хойш нүүрс тээврийн, ЭТТ, ер нь уул уурхайтай холбоотой нэг бизнес нэг асуудалд орооцолдвол би Монголын ард түмний нүүрийг харах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан