МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг залилангийн болон авлига албан тушаалын дөрвөн гэмт үйлдэлд буруутгаж яллагдагчаар татлаа Өнгөрсөн оны эхээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг Авлигатай Тэмцэх Газраас баривчлан саатуулж, албан өрөөнд нь болон хамаарал бүхий этгээдийнх нь гэр, албан газарт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдаж байсан. Түүнийг Авлигатай Тэмцэх Газар болон Цагдаагийн байгууллагаас жил зургаан сарын хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, залилангийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэгт буруутган шалгаж, урьдчилсан байдлаар тогтоогоод байна.
А.Бүрэнбаатар нь МҮОНРТ-ийн нэрээр Төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх залилангийн үйлдэл, ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй авлига албан тушаалын дөрвөн гэмт үйлдлийг буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татсан.
Авлига албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдсан Бүрэнбаатарыг 5.7 тэрбум төгрөгийн алдагдалд байгууллагаа оруулсан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэж үзэн МҮОНТ-ийн Үндэсний бодлогын зөвлөлийн хурлаар огцрууллаа