Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Х.Нямбаатар: Тэг зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл

 

Х.Нямбаатар: Тэг зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл тэрээр энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан тайлбар хийжээ. Тайлбартаа "Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. Ямар ч шийдэлгүй байцгаая, 0 зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл. Жилд дунджаар 50,000 автомашин хотын хөдөлгөөнд нэмэгдэж байгаа.

Сүүлийн 10 жилд нийслэлийн авто замын сүлжээ 25 хувиар нэмэгдсэн ч 2013 онд 325,000 байсан машины тоо 2023 онд 720,000 болж, авто зам нэмж барих нь асуудал шийдэхгүй байгааг харуулж байна. Үнэнтэй нүүр тулж, сая батлуулсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийслэлд автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг НИТХ авсан. Энэ сарын 29-нд шинэ автобуснууд эхнээсээ орж ирнэ. 0 зогсолттой үед шинэ автобус хэчнээн орж ирээд иргэд хүлээдгээрээ хүлээнэ.

Тиймээс дэлхийн томоохон хотуудын жишгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж, нэгдүгээр эгнээг чөлөөлөн, хөдөлгөөний эрчмийг сайжруулах, автобусны маршрутыг шинэчлэхэд дугаарын хягаарлалт гарцаагүй хэрэгтэй байгааг иргэд та бүхэн ойлгоно уу. Бид нэгдүгээр сард багтаан метроны гүйцэтгэгчийг EPC нөхцөлөөр сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Шинэ хуулийн хэрэгжилтийг нэгдүгээр сарын 1-нээс хангана. Машинаа шейрлэх /car sharing/ зэргээр түгжрэлийн эсрэг хамтдаа байхыг их хотын иргэддээ уриалж байна" хэмээжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан