Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Х.Болорчулуун: Малчид, иргэдийн гар дээр байгаа махыг худалдан авахад 100 тэрбумыг зарцуулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өглөө. 


Тэрбээр "Хүнсний хангамж аюулгүй байдлын тухай 36 дугаар тогтоолын хүрээнд энэ онд 980 тэрбум төгрөгийн хөнгөлөттэй зээлийг олгохоор төлөвлөсөн байсан. Хүүгийн зөрүүнд 135 тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс 100 тэрбум төгрөгийн зээлийн хүүний зөрүү олгогдож, арилжааны банкнаас эх үүсвэртэй 700 тэрбум төгрөгийн зээл олгогдосон.

Үлдсэн 280 тэрбум төгрөгийн 100 тэрбумыг малчид иргэдийн гар дээр байгаа махыг худалдан авах 6 хувийн хөнгөлөттэй зээлд зарцуулна. Харин үлдсэн 180 тэрбум төгрөгөөр хавар ноолуурын бэлтгэл ажилд хөнгөлөттэй зээл олгохоор шийдвэр гаргалаа. 

Ургацын байдал, сүүлийн тав зургаан жил аваагүй га ургац авсан. Тухайлбал, үр тариа 456 мянган тонн үр тариа авсан. Есдүгээр сарын цаг агаарын байдлаас болж нийт улаан буудайн 25-28 хувийн ангилал буурч, стандартын зэрэглэл доошилсон. Улаанбуудайн үр тариаг чанаржуулах байдлаар гадаад улс орноос авъя гэдэг асуудал мөн яригдлаа.

Мөн байгаа тэжээлийн нөөцийг 50 хувийн хөнгөлөттэй үнээр олгохоор шийдвэрлэлээ. Үүнд 2,2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардалагтайг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн" гэв. 

1 Сэтгэгдэл
энэ болорчулуун яасан муу ажиллаж байна. Үний оронд нөгөө казах дэд сайд байсан бол дээр байсан даа
Хамгийн их уншсан