Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Ганбаатар: Хятадаас 6000 тонн түлш бууж байна, хоёр хоног тэсчих

Түлш шатахууны тасалдалттай холбоотой асуудалд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дараах тайлбар хийлээ.


-Нийслэлийн хэмжээнд ДТ, АИ-92 зарагдахгүй байна. Та “удахгүй нийлүүлэлт хийгдсэнээр хэвийн болно” гэж мэдэгдсэн ч  байдал дээрдсэнгүй?

-Асуудлаа шийдэж байна. Та нар ОХУ-д юу болж байгааг сайн ойлгож байгаа шүү дээ. Уул уурхайн яам бэлтгэлтэй байсан уу гэдгийг сайн шалгаарай гэж хэвлэл мэдээллийнхнээсээ байнга хүсч ирсэн.

Ес, найм, долдугаар сард дизель түлш болоод шатахууны агуулах сав дүүрсэн. Маш сайн татан авалт хийсэн. Энэ бол бэлтгэл ажлаа хангасан гэсэн үг. Өнгөрсөн Ням гаригт АИ-92 шөнөдөө дууссан. Даваа гаригт шатахуун түгээх станцуудын 70 хувь нь "хоосон" байсан бол өчигдрийн байдлаар 40 хувь нь ажиллаж байна.

Ард иргэддээ хандаж хэлэхэд, АИ-92 дээр бол тайвшраач ээ, үнэ өсөхгүй гэдгийг хэлье. Шатахуун түгээх станц дээр оочерлож байгаа иргэдийн 70 хувийнх нь автомашины бензин дуусчихсан байна. Харин 30 хувь нь машиныхаа  банкны талаас илүү шатахуунтай хэрнээ дугаарлаж байна. Банкныхаа талаас илүү хувьд бензин, шатахуунтай хүмүүс битгий ШТС дээр дээр оочерлоод бай, бусаддаа боломж олго.  Бүх хүн банкаа дүүргэнэ гэвэл ачаалал ямар болох вэ гэдгийг ойлго.  Нийлүүлэлт буухгүй, үнэ өсөхгүй.

Монголд нийлүүлэлт тасалдахгүй, үнэ өсөхгүй гэдгийг энэ цаг хугацаа харууллаа. Нийлүүлэлт байгаа болоод энэ олон мянган дарааллын ард гарч байна.

Гадаадын зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ унаж байна. 70 ам.доллараас доош бууж байна. Долларын ханш тогтвортой байна, нөөц нь хангалттай байна. ДТ гэхэд Хятадаас евро-5 ангиллын түлш хангалттай орж ирж байна, зарагдана. Хятадаас 6000 тонн түлш бууж байна. Бага зэргийн үнэтэй.

-Орон нутгийн замд түлшгүйгээс зогссон машин их байна. Импортлогчид сүүлийн гурван жилд хүнд байдалд байгаагаас бойкот хийсэн гэх?

-705 ам.доллараар АИ- 92 ын үнийг тогтворжуулсан. Ийм зохицуулалт хийснээр импортлогчид огт алдалгүй болсон. Хуучин 830-890 ам.доллараар импортолдог байсан.

Аж ахуйн нэгжүүд буюу нефтийн бүтээгдэхүүн импортлогчид бойкот зарлаад байгаа юм байхгүй. Ж.Ганбаатар огцорчихвол бүх юм цэгцэрчихдэг бол надад амар. Одоо жаахан тэвччих, ойрын хоёр хоногтоо асуудал шийдэгдэнэ.

Г.ХОРОЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан