Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдэв

Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ний өдрөөс эхлэн хаагдах болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Тэрээр “Улаанбаатар” амьтны хүрээлэн нь Монгол улсын хэмжээнд байдаг цорын ганц дотор амьтны хүрээлэн ажээ. Энэ хүрээлэн нь Монголын хүүхэд багачуудад зурагт, номоос л хардаг байсан олон төрлийн амьтдыг бодитоор үзэж, танилцах, амьтдыг хайрлахад сургаж байгаа үнэ цэнтэй газар юм. Одоогийн байдлаар 80 гаруй зүйлийн 700 гаруй амьтад энд байна. Үзвэр үйлчилгээний бусад газруудтай харьцуулахад амьтад амьдардаг учраас тэдэнд өгөх хоол хүнс, арчилгаа цэвэрлэгээ зэрэгт зардлууд гарсаар байдаг. Тийм учраас хүрээлэнгийн эзэд үйл ажиллагаагаа огтхон ч зогсоолгүйгээр 2 жилийн турш ажилласаар ирсэн ч орлого олж чадаагүй байна. Тэд үзвэрийн талбайгаа 200м2 аар багасгаж орох гарах хаалгыг тусад нь шийдвэрлэж нэг урсгалаар зочдоо хүлээн авч байна гэж ярьж байжээ.

Тэгвэл 2017 онд нээгдэж байсан уг амьтны хүрээлэн цар тахлаас хойш орлогоосоо давсан зардалтай олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон гэдгээ мэдэгдэлдээ дурдсан байна.

Тус газарт нийт 200 гаруй амьтан амьдарч байсан бөгөөд нэг өдрийн хоолны зардал нь 300 гаруй мянган төгрөг болдог тухай өмнө нь хэлж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан