Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

 

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилсныг хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Орхон аймгийн Засаг дарга асан С.Батжаргал “Миний бие 2020 онд Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш баг хамт олноороо Эрдэнэт хотынхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирлээ.

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутгийнхаа зорилт төлөвлөлттэй уялдуулан ажилласны үр дүнд аймгийн ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 91,1 хувьтай, Орхон аймаг, Эрдэнэт хотын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг 89,9 хувьтай дүгнүүллээ. Мөн ирэх оны төсвийг батлуулж аймаг орон нутагт тулгамдаж байсан бүхий л асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллалаа.

Сүүлийн саруудад миний эрүүл мэнд сайнгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чөлөөлөгдөх хүсэлтээ уламжилсны дагуу захирамж гарч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.

Төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, бодлого шийдвэрийг хэрэгжүүлж хамтран ажилласан баг хамт олон, нийт төрийн албан хаагчиддаа баярлалаа. Орхон аймаг Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхэнд баярлалаа” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан