Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
5Ш ажиллагаанаас ч ТОМ А.Бүрэнбаатарыг Улсын Ерөнхий прокурор цээжээрээ хамгаалсаар байна

Нийгмээрээ авлигыг жигшин үзэн ядаж, Хөгжлийн банк, нүүрсний сонсгол ид өрнөж байх зуур МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар авлигын хэрэгт холбогдож, бүр 4 зүйл ангиар яллагдагчаар татагдсаныг АТГ сар гаруйн өмнө зарлаж, түүний хэрэг прокурорт хянагдаж, улмаар шүүхэд шилжсэн тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Гэтэл А.Бүрэнбаатар өөрийгөө их гарын хулгайч биш, хурган авлигач хэмээн нутаг усныхандаа итгүүлэн тайлбарлаж, улмаар Өвөрхангайн угшил нэгт Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхантай уулзахаар нутгийн зөвлөлийн найр наадмаар ч эргэлдэж, төрийн ордноор ч гүйсээр хэргээ шүүхээс эргүүлэн татуулаад байгаа юм байна. А.Бүрэнбаатар нь МҮОНРТ-ийн данс руу орох ёстой байсан мөнгийг хамаарал бүхий этгээдүүдийнхээ  дансаар авсан нь баримтаар тогтоогдоод байхад ажлаа хүлээлгэн өгөх нь байтугай албан тушаалдаа үлдэхийн тулд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг ч гүтгэж, гэм буруугаа нуун далдлахыг оролдож байна.

Ногоон автобусыг хүртэл цоо шинэ хэмээн мэдээлж, алдаагаа доод албан тушаалтан, сэтгүүлч рүүгээ бухаад өндөрсөн түүнд хууль үйлчилдэггүй гэдгийг түмэн олон харлаа.

АТГ-с А.Бүрэнбаатарыг гэм буруутай гэж үзсэн бас 1 үндэслэл нь Олон нийтийн радио телевизийн тухай хууль болон бусад журам, тогтоомжийг зөрчиж, Үндэсний Зөвлөлийнхөө шийдвэр гаргах эрх мэдэлд халдан төсвийн тодотголгүйгээр, Үндэсний зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр цалин нэмэх тушаал гаргасан явдал юм. Ийнхүү орлого, зарлагаа тооцох наад захын ч мэдлэггүй түүний хийсэн үйлдлийн уршгаар МҮОНРТ-ийн 600 гаруй ажилтны Эрүүл, мэнд нийгмийн даатгал сүүлийн хагас жилд огт төлөгдөөгүй, цаашид ч төлөх боломжгүй болж, үүн дээр байгууллагын өр шир нэмэгдсээр оны эцсээр 5 тэрбум гаруй төгрөг буюу нийт төсвийнхөө гуравны нэгээс илүүг шууд алдагдалд оруулаад байгааг дотоод аудитын тайлангаас харж болох нь. Өөрөөр хэлбэл А.Бүрэнбаатар төсөвт татвар, хураамж хэлбэрээр суусан мөнгийг дур мэдэн ажилчдын гарт нэмж олгосон нь өрөнд оруулсан болохоос биш цалин нэмээгүй, хамт олноо хулхидсан гэдгийг тоо баримтууд нотолж байгаа юм.

Хувийн байгууллагад хэрвээ ийм хэмжээний алдагдал авчирсан дарга, захирал хэн ч байсан дотоод аудитын тайлан гарсан өдөр шууд халагдах, улмаар хариуцлагаа хүлээх байсан биз. Гэтэл төсвийн мөнгө уйлдаггүй учраас авлига аваад ч байгууллагаа дефольт болгоод ч суудлаасаа ховхордоггүй 1 хүн албан тушаалын төлөө ичгүүр сонжуургүй авирласаар, Үндэсний Зөвлөлийн дарга, гишүүд нь түүний хууль бус үйлдлийг хаацаалж, зарчим бус амин хувийн ашиг хонжоо тооцоолсоор суугаа нь эмгэнэл юм.

МҮОНРТ-д засаглалын хямрал нүүрлээд удаж байна. 5Ш ажиллагааны хүрээнд хяналт шалгалтыг явуулж, Үндэсний Зөвлөлийг нь сонгодог УИХ төсвийн сонсголыг энэ байгууллагад явуулбал идсэн уусан, татвар төлөгчдийн мөнгийг завшсан, хууль зөрчсөн үйлдлүүд нь илрээд ёстой 1 шившгээ дэлгэх юм байгаа юм уг нь.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан