Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Б.Энхбаяр: "Ажнай" Д.Бат-Эрдэнийн ажиллаж байх үеийн материалууд бүгд устгагджээ

"Нүүрсний" хулгайн сонсгол үргэлжилсээр байна. Шинжээчийн танилцуулга болон холбогдох гэрчээс түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна. “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх шинжээчийн дүгнэлтэд дараах мэдээллүүд багтжээ.

Тухайлбал, Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Тавантолгой ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцох орон нутгийн төлөөлөгчөөр С.Сугирыг томилсон. Хоёр өдрийн дараа тус тогтоолоо хүчингүй болгож, Д.Бат-Эрдэнэ болсон. Ингээд 2009.01.16-нд ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж эхэлсэн. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөллөөр томилсноороо хууль зөрчсөн үйлдэл юм.

Д.Бат-Эрдэнийн үеэл Б.Түвшинбаяр 2012-2016 онд ТУЗ-ийн даргаар ажиллажээ. Дахин 2021-2023 онд ажилласан.
Д.Бат-Эрдэнийн үеэл Ч.Цэцэг-Өлзий 2013 онд Гүйцэтгэх захирлаар ажилласан. Д.Бат-Эрдэнийн туслах Р.Сэддорж 2014-2020 онд мөн Гүйцэтгэх захирлаар ажиллажээ. 

2006, 2009 оны ТУЗ-ийн тогтоол байхгүй. 2019-2022 оны ТУЗ-ийн тэмдэглэл байхгүй. 1995-2010 оны гүйцэтгэх захирлын тушаал байхгүй. 1995-2015 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан байхгүй. 1995-2013 оны хөрс хуулалтын ажлын гэрээ байхгүй. 1995-2004 онд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байхгүй.

Нягтлан бодох бүртгэлийн программ 2010 оноос хойш гурван удаа солигдсон зэрэг асуудалтай байна.

Архивын сан хөмрөгийн талаар бүртгэл иж бүрэн бус. Тооллого хийхэд дугааргүй 386 боть байсан. Нэмэлтээр жагсаалт үйлдүүлсэн. 1893 боть бүртгэлтэй байхаас 1821 нь хадгалагдаж байсан. Дутуу 72 ботийн хувьд зарим албан тушаалтнууд хуулийн байгууллагууд шалгагдаж байгаатай холбогдуулан татаж авсан байсан гэж мэдэгдсэн юм. 

"Нүүрсний" хулгайн сонсгол үргэлжилсээр байна. Шинжээчийн танилцуулга болон холбогдох гэрчээс түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-“Тавантолгой” ХК 2022 онд 2,5 сая тонн нүүрс олборлож, 330 тэрбумын ашигтай ажилласан байна. Энэ онд хэчнээн тонн нүүрс экспортолж, хэр ашигтай ажиллахаар байна вэ?

“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Артаг:

-2023 оны уурхайн олборлолтын үйл ажиллагаа хэвийн явж байна. Бизнес төлөвлөгөөгөөр энэ онд нүүрс олборлолтыг 3 сая тоннд хүргэнэ, ашгийг өмнөх жилийнхээс дутаахгүй байх үүрэгтэй. Энэ оны эхний хагаст борлуулсан нүүрс Ганц мод боомтод хүргэсэн нь өнгөрсны оныход хүрээгүй. Биржээр арилжаалах, нөхцөл, үнэ ханш, худалдан авагч нарын сонирхол гээд олон зүйлээс шалтгаалсан.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Сугарын Сумъяа гэдэг хүнийг хувь нийлүүлэгчдийн хуралд 51 хувийг төлөөлж орох хүнээр томилжээ. 49 хувийг эзэмшдэг хүнээ хоёр хоногийн дараа 51 хувийн хувь нийлүүлэгчдийн хурлын төлөөлөгч болгоод томилж суухдаа та юу бодож байв. Ард түмнээ бодсон уу, 49 хувийг бодсон уу. Энэ ноцтой асуудал байна.

Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Л.Батчулуун:

-Хоёр хоногийн өмнө хурлын шийдвэр гаргасан. Ямар процесс болсон нь хурлын тэмдэглэл бичиг баримтаар нотлогдох байх. Тухайн цаг үед ямар асуудал гарсныг санахгүй байна.

Өмнөговь аймаг өнөөдрийг хүртэл 51 хувийн хувьцааны эрх ашгийг хамгаалсаар ирсэн. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөө, Өмнөговь аймгийн иргэдийнхээ төлөө ИТХ ажилласаар ирсэн. Гарсан ногдол ашиг түүнтэй холбоотой үр дүнг хэрхэн аймагтаа яаж шингээх вэ гэж өдийг хүртэл ажиллаж ирсэн. Өнөөдрийг хүртэл ажиллахдаа дандаа ашигтай ажилласан.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-“Тавантолгой” компанид орон нутгийн өмчит, хувийн хувьцаа эзэмшигчид байгаа гэж ойлгосон. Компанийн хуулиар явах ёстой. Их хувьцаа эзэмшигч, бага хувьцаа эзэмшигч хоёр яриад “би захирлаа авна, чи ТУЗ- ийн даргаа авна гэдэг. Хоёулаа сөөлжилж даргаа томилж ирсэн үү, эсвэл хоёулаа нэг талынх байв уу. ТУЗ-ийн гишүүдийг ямар шалгуураар сонгодог вэ. Өмнөговьчуудад юм хялгайлгасан уу?

Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Л.Батчулуун:

-Одоо бол төрийн албан хаагч, 51 хувийг төлөөлж байгаа. ТУЗ-ийг сонгохдоо олонхи болсон нам эвслээс сонгодог. Би өмнө сонгогдохдоо чөлөөт иргэн байсан, хувийн хэвшлээс сонгогдож байсан. 2004-2008 он хүртэл 49 хувиа төлөөлөн “Ажнай” корпорацийг төлөөлж сонгогдсон. 2011-2012 онд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан, 51 хувийг төөлөлөлөн сонгогдсон. Одоо 51 хувиа төлөөлөн гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Түр хорооны гишүүд "Тавантолгой" ХК-ийн орд нь Өмнөговь аймгуудын өмч гэж яриад байгаа. Үндсэн хуульд зааснаар газар, түүний хэвлий байгалийн баялаг нь Монголын нийт ард түмний мэдэлд байна гэж заасан. Гэтэл монголын нийт ард түмний баялаг анх хэзээ Өмнөговьчуудын өмч гэдэг ойлголт үүссэн бэ гэдэг үндэслэл нь Засгийн газраас 1999 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт УИХ-д тогтоол өргөн барьсан. Улмаар 1999 оны  тавдугаар сард УИХ-ын 29 дүгээр тогтоолоор монголын нийт ард түмний байгалийн баялгийг "Тавантолгой" ХК-ийн 51 хувийг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн тогтоол гарсан. Орон нутгийн өмчид шилжүүлсэн учраас аймгийн ИТХ энэ өмчлөлийн 51 хувийн өмчийн эзэн болсон байна. Өмчийн эзнээр ИТХ-ын тогтоолоор таван хүнийг томилсон. Ингэхдээ 49 хувийн хувьцааг эзэмшиж байгаа хүнийг 51 хувь буюу төрийн мэдлийн хувьцааны төлөөлөгчөөр томилсон. Ингээд жижиг хувьцаа эзэмшигч нь нийт дүнгээрээ компанийнхаа төлөөллийн олонхийг хэрэгжүүлж эхэлсэн түүх ингэж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, "Тавантолгой" ХК "ажнай" Д.Бат-Эрдэнэ гэх хүний хувийн компани, хувьцаат компани юм у, төр, орон нутгийнх юм уу гэх олон асуултуудын хариулт дээрх шийдвэрээс харагдаж байна. 

Энд Д.Бат-Эрдэнэ, тогтоолыг гаргасан Р.Гончигдорж, тогтоолыг өргөн барьсан н.Батбаяр алга. Ганцхан хувьцаа эзэмшигч, анх томилж байсан Батчулуун дарга л энд байна. Батчулуун дарга УИХ, Засгийн газрын шийдвэрийн өмнөөс хариулах эрх бүхий этгээд биш.

Хараад байхад Д.Бат-Эрдэнэ хувьцаа эзэмшигчээр ажиллаж байх үеийн материалууд бүгд устгагдсан юм шиг харагдаад байгаа. Эсвэл өөрөө устгасан юм уу. Яасан юм гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан