Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн томоохон зорилт болох “Нутгийн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто замыг бүтээн байгуулж байгаа билээ.
2023 оны төсөвт 30 км, төсвийн тодотголоор 25км нийт 55км-ийг барьж байгуулахаар тусган уг ажлыг “Замын битум” ХХК, “Хүслэнт бүтээмж” ХХК хийж гүйцэтгэж байна. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцан, төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа. Тус замын далангийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Цаашлаад төлөвлөгөөний дагуу 10-р сард ашиглалтад өгөх боломжтойг хэллээ. Замын хувьд 12 см буюу даацын авто замыг бүтээн байгуулж байна