Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Азийн хөгжлийн банк хамтран "Хүүхэд, эмэгтэйчүүдийг эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх" төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэж буй хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт 2023 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна.
Сургалтаар Хамтарсан багийн гишүүдэд зориулсан цуврал хичээлүүдийг сургагч багш нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчид шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, кейс менежментийг зөв удирдах арга зүйд суралцуулах чиглэлээр явуулж байна. Сургалтад Өмнөговь аймгийн 22 хамтарсан багийн 132 гишүүд хамрагдаж байна.