Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материал задлах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Мөн үеэр Тендерийн үнэлгээний хорооны дарга Г.Ганболд мэдээлэл өглөө. Тэрээр "Нийслэлийн нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн нээлтийн ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. Өмнөх гэрээг цуцалсан. Улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг баталсан. Ингэснээр худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн. Тус захирамжийн дагуу, Засаг даргын шийдвэрээр үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 24-нд тендер зарлаж, өнөөдөр тендерийн материал задлах гэж байна. Өнгөрсөн хугацаанд тендерт оролцохыг сонирхсон этгээдүүдээс нийт 20 тодруулга авч, хариу өгсөн.
Дараагийн сонгон шалгаруулах эрхийг өөр үнэлгээний хороо зохион байгуулна. Дараагийн худалдан авах үнэлгээний хороог Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн" гэв.