Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Хоёр ачааны машин эвдэрч, галт тэрэг 28 удаа явснаас түгжрэл үүсчээ

Өчигдөр 15.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж, авто замд хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн эрчим удааширсан шалтгаан нөхцөлийг Тээврийн цагдаагийн албанаас тогтоосон байна. Тодруулбал, 

  • Сонгинохайрхан дүүргийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн.
  • Баянгол дүүрэг Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.
  • Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.
  • ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаанаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон байна.

Гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад нийт 142 цэгт 284 алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандаж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан