Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Дүүргийн эмнэлгийн ачаалал ихэсч, ханиадтай хүүхдээр дүүрчээ

Амьсгалын замын цочмог халдвартай ханиад, томуу ихэссэнтэй холбоотой дүүрэг болон өрхийн эмнэлгүүдийн ачаалал хэр байгааг сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Биднийг тус эмнэлгийн яаралтай тусламж гэх улаан бичигтэй хаалгаар ороход ээж, аав нар хүүхдээ үзүүлэхээр дугаарлаж суув.  Оройн 18:00 цагийн орчимд хүүхдээ тэврэн дугаарлаж суугаа ээжүүд, дуу дуугаа авалцан эмнэлгийн коридор дүүрэн уйлалдах нялхас угтсан юм.

Яаралтай тусламжийн тасгаар үйлчилгээ авах хүүхдийн тоо сүүлийн хэд хоногт эрс нэмэгджээ. Ихэвчлэн ханиад, томуугийн шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байгаа гэнэ. Өдөртөө 200 гаруй хүүхдэд 3-4 эмч үзлэг хийдэг аж.

Тус эмнэлгийн оргил цаг нь 18:00-24:00 цагийн орчимд байдаг. Энэ үеэр ханиалга, хордлого зэрэг хүндэрсэн хүүхдээ үзүүлэхээр эцэг эхчүүд олноор ирдэг байна. Тус эмнэлэг эрчимт эмчилгээний 160 гаруй ортой юм байна. Эмчид үзүүлэхээр дугаарлаж байгаа иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Тэдний дунд хүүхдээ тэврэн суугаа Д.Мөнгөнчимэг “Хүү минь ханиад хүрээд шөнө унтаж чадахгүй ханиалгаж байна. Ой хоёр сартай. Эмчид хүүгээ үзүүлэх гэж бүтэн өдөржин сууж байна. Болохгүй бол Эх нялхас орно доо. Ханиалгаж эхлэхэд нь өрхөд үзүүлж баахан эм бичүүлж уулгасан. Энэ ханиаданд сайн гэснийг нь уулгалаа. Даанч хурдан хүндэрчих гээд байдаг зовлонтой юм” хэмээн хариулав.

ХҮҮХДҮҮД ЗОВИУР ИХТЭЙ, БӨГШҮҮЛЖ ХАНИАЛГАЖ БАЙНА

Ой гаруйхан настай өвчиндөө шаналаад уйлж буй хүүхдээ тайвшруулах гэж аргаа барсан нэг ээж “Манай хүүхэд ой гарантай. Хэд ханиалгаж байгаад цэртэй, зовуурьтай ханиаж эхэлсэн. Одоо цээжийг нь үзүүлэх гээд хүлээгээд сууж байна” гэлээ.

Таван сартай О.Анужин охин өнгөрөгч сард эмнэлэгт хэвтээд гарсан ч дахиад ханиалгаж, бие нь зовуурилж байгаа учраас ээж нь санаа зовоод иржээ. Ханиалгах бүртээ уйлагнах бөгөөд ээж нь аргадан, хөхүүлж байлаа. Түүний ээж Г.Саранчимэг “Охин минь ганц нэг хоног ханилгаж байна. Энэ ханиад их хүнд тусдаг, хурдан хүндэрдэг юм байна. Эмнэлэгт хэвтэхээр нэг нь эдгэрч байхад шинэ ханиадтай хүүхэд орж ирэхэд нөгөөх нь дахиад л ханиад тусчихдаг. Тиймээс аль болох хүүхдээ хөхөөрөө хооллож, дархлааг нь дэмжиж байна. Ирээд 40 минут хүлээж байгаа” гэв.  Иргэн Б.Ариунзул “Хүүхдээ үзүүлэхээр 30 минут хүлээж байна. Зохион байгуулалт муу. Оочер дугаар нь ойлгомжгүй юм байна. Манай хүүхэд шөнө халуураад түргэн дуудсан. Гэхдээ түргэн ирээгүй болохоор үзүүлэхээр сууж байна” гэлээ.

Иргэдийн зүгээс тус эмнэлгийн дараалал, зохион байгуулалт муутай болохыг шүүмжилж байлаа.

Тэгвэл тус эмнэлгийн хүлээн авах тасгийн эмчээс эмнэлгийн ачааллын талаар тодруулахад, “Ачаалал маш их байна. Биднийг энэ талаар мэдээлэл өгч болохгүй гэсэн” гэж тайлбарлав. Түүнчлэн, тэрбээр “Бид гэрээр эмчлэх боломжтой хүүхдүүдээ аль болох буцаадаг. Зайлшгүй хэвтэх шаардлагатай хүүхдээ л авч байна. Орой болохоор ачаалал бүр их болдог” гэв. Түүнээс эцэг, эхчүүдэд хандан хүүхдээ ханиад, томуу хүрсэн үед гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх талаар тодруулахад “Бага насны хүүхэд халуурч байгаа үед тогтмол хугацаанд халууныг үзэж 38.5 хэмээс дээш гарвал халууныг нь буулгах эм өгнө. Гол нь эцэг эхчүүд дур мэдэн сироп, ханиалга намдаах эм өгч байна. Өрхийн эмнэлэгтээ үзүүлээд, яаралтай тохиолдолд ирдэг байх хэрэгтэй. Эмчийн заавраар эм уулгах ёстой” гэлээ. Мөн хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн жил бүрийн энэ үед ачаалал ихэсдэг гэлээ. Мөн арванхоёрдугаар сард агаарын бохирдол ихэсмэгц ханиад түргэн хугацаанд хатгалгаа болох магадлал өндөр байдгийг” хэллээ. Хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн ханиад, томуу гадуур их дэгдэж, өвчлөл нэмэгдэж байгааг эмч нар хэлж байв. Эдгэх хугацаа удаан бөгөөд ханиалгаж, халуурах, хоолой өвдөх гэх мэт шинж тэмдгүүдээр илэрч байгаа аж.

ХАНИАДЫГ ЭМЧЛЭХ ЖОР АСУУЖ, ХҮНДРҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Эмч нарын зөвлөж буйгаар амьсгалын замын халдварын хүндрэлийн үед хүүхдийн амьсгал олшрох, амьсгалах үед шуугиант болон хяхтнах чимээ гарах, саадтай амьсгалах, хэт өндөр халуурах, удаан хугацаанд халуурах, уусан болгоноор бөөлжих, халуураагүй үедээ унтаарах зэрэг аюултай ерөнхий шинжүүд илэрвэл эмч, эмнэлэгт хандах ёстой байна. Түүнчлэн цахим орчин дахь фэйсбүүк бүлгэмүүдээр дүүрэн хүүхдийн ханиадыг түргэн эдгээх жор, эмчилгээ асуусан хүмүүс байх болжээ. Тухайн иргэний бичсэн нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт хүүхдээ эмчилсэн хүмүүс төрөл бүрийн эмийн эмчилгээг бичиж өгч байгааг эмч, мэргэжилтнүүд тийм ч таатай хүлээж авахгүй байна.

Улирлын гаралтай томуугийн хүрээний энтеровирус, реновирус идэвхжсэн энэ үед хүүхдээ эмчийн зааваргүйгээр антибиотикоор эмчлэх нь амархан хүндэрч уушгины хатгалгаа үүсэх нэг хүчин зүйл болж байгаа аж.

Түүнчлэн улирлын томуугийн вакцинд хамрагдахыг зөвлөж байлаа. Улирлын томуугийн вакциныг энэ сарын 10-20-ны өдрүүдэд өрхийн эмнэлэгт хийж дуусчээ. Тиймээс хувийн эмнэлэгт төлбөртэйгөөр хийлгэж болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан