Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд тодорхой чиглэлийн замуудыг төлбөртэй бүс болгоно гэдгээ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. УИХ энэ долоо хоногт "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ. Уг хуулийн төсөлд авто замын төлбөртэй бүсийн зохицуулалтын тухай заалтууд багтсан.

Уг хуульд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Нийслэлийн Засаг дарга нийслэлийн авто замын төлбөртэй бүсийн хил зааг, цагийн хязгаарыг тогтооно гэсэн заалт оруулсан. Тэгвэл энэ хүрээнд хотын дарга нийслэлийн аль замыг төлбөртэй болгохоо зарлалаа.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр буюу Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсан 384 жилийн ойн баярын өдөр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулсан. Энэ хүрээнд түгжрэл үүсгэж буй гол замаар зорчвол нэмэлт төлбөр авна гэдгээ мэдэгдэж, эхний ээлжинд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл авто замыг төлбөртэй бүс болгохоор төлөвлөж байгааг илэрхийллээ.

Хэрвээ УИХ-аар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль батлагдвал эмнэлэг, цагдаа, гал, тусгай хэрэгцээт дуут дохио хэрэглэдэг тээврийн хэрэгсэл, тухайн чиглэлд хамаарах цэцэрлэг, сургуулийн автобус, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээврийн хэрэгслийг төлбөртэй бүсийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөх  юм байна. Түүнчлэн, тухайн бүсэд оршин суудаг иргэний тээврийн хэрэгслийг төлбөртэй бүсийн төлбөрөөс 90 хувь хөнгөлөх аж.

Төлбөртэй бүсийн бөлбөрийн хувьд өдөрт нэг удаа зорчиход төлбөр авахгүй буюу 0 байна. Харин нэгээс дээш удаа зорчиход хэдэн төгрөгийн төлбөртэй байхыг Нийслэлийн ИТХ-аар тогтоохоор заажээ. Хамгийн өндөр төлбөр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх буюу 27500 төгрөгийн байхаар хуулийн төсөлд тусгажээ.

1 Сэтгэгдэл
ХОТЫН ДАРГАА.....ХОТЫН ТӨВД БАЯЧУУД ДАРГА НАР ТҮГЖИРЭХГҮЙ, ЯДУУЧУУДЫГ ХОТЫН ЗАХАД ТҮГЖИРҮҮЛЭХ НЬ ҮҮ… БААХАН ТОМ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ МӨНГӨ ДЭМИЙ ЗАРЦУУЛАХ НЬ, ТЭР НЬ БАС Л АРГАЦААСАН АЖИЛ БОЛНО._ ТЭРНИЙ ОРОНД НЭГ МӨР ЗАМЫН УУЛЗВАРУУДЫГ ДАВХАР БОЛГОХ АЖИЛД ХӨРӨНГӨ-ИЙГ ШУУД ШИЙДЭЭД ЯВБАЛ ХОТЫН ХӨДӨЛГӨӨН ТҮГЖИРЭЛ ХАМГИЙН ХУРДАН АМАРХАН ШИЙДЭГДЭНЭ … ХОТЫН ДАРГАА ….
Хамгийн их уншсан