АНУ-ын Нью-Мексико мужийн Вон хотын цагдаагийн дарга халагдсаны дараа эндэхийн мэргэжлийн үнэмлэхтэй ганц хууль сахиулагч нь Никка хочтой албаны нохой болж үлджээ. Цагдаагийн албаны дарга Эрнест Армихо албаны буугаа зарж мөнгийг нь өөртөө завшсан, хэдэн арван мянган долларын шан харамж авсан хэргээр огцорч байгаа юм байна. Ингэхээр энд хар тамхи хайдаг, цагдаагийн үнэмлэхтэй Никка нохой л эндэхийн цорын ганц албан хаагч болж үлдэж байгаа юм. Хотын оршин суугчид бол Армихог халагдаж байгаад сэтгэл ханамжтай байгаа гэнэ. Харин Никка нохой ажлаа үргэлжлүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 450 хүнтэй жижиг хотынхон “Энд ямар нэг юм болоод байдаггүй юм даа. Анир чимээгүй газар. Цагдаатай байна уу, үгүй юу нэг их чухал биш” гэж байгаа гэнэ.