НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол ирэх лхагва гарагт буюу энэ сарын 18-нд болно. Энэ удаагийн тохиролд 2023 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана. Баримтын:
-
3 орон таарвал 60 мянга
-
4 орон таарвал 100 мянга
-
5 орон таарвал 500 мянга
-
6 орон таарвал 5 сая
-
7 орон таарвал 10 сая
-
8 орон таарвал 30 сая төгрөгийн азтан болно.
Сугалааны тохирлыг гар утасны E-barimt апликейшн болон "Боловсрол" суваг телевизээр шууд дамжуулдаг.