“Эрүүл Өмнөговь” зорилтын хүрээнд 2021 оноос 2023 оны хугацаанд эрүүл мэндийн салбарын барилга байгууламжид 30,2 тэр бум төгрөг, тоног төхөөрөмжид 5,6 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Өнөөдөр БОЭТ-д Япон улсын “Canon” брэндийн 160 зүсэлттэй хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютер томографийн аппаратыг орон нутгийн төсвийн 2,8 тэр бум төгрөгөөр шийдвэрлэн хүлээлгэж өглөө. Энэ аппарат нь улсын хэмжээнд 2 байгаа ба манай аймаг 3 дахь ашиглах аймаг боллоо.
Мөн 380вт-ийн хүчин чадалтай тог баригч, агааржуулалт байрлуулах өрөөг бүрэн шийдвэрлэсэн. Ажилдуулах эмч, техник хүнийг нөөцийг бүрдүүлэн “Хавдар судлалын үндэсний төв” дагалдуулан сургасан.
Цаашид тоног төхөөрөмжийн чанар, тогтмол хэвийн ажиллагааг хангахын тулд “Си Ай Ти” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллахаар зөвшилцлөө.