Хууль, эрх зүй, ёс зүйн хороо хуралдаж, хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай
2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах, хяналт тавих, дүгнэх журам шинэчлэн батлах тухай
3. “Хөгжил, хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын дүрэм шинэчлэн батлах тухай
4. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах дүрэм, журам батлах тухай асуудлуудыг хэлэлцэн, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хуралдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаанд хэлэлцсэн асуудлуудтай холбоотой санал, дүгнэлтээ хүргүүллээ.