Дахин нэг бяцхан охин бэлгийн дарамтад өртжээ. Эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авах тал дээр анхаарлаа хандуулахгүй бол энэ нийгэмд охид, хүүхдүүд ганц нэгээрээ явахад хэцүү болж байна. Энэ байдал цаашид үргэлжилсээр л байх уу.
Баянхошуу хөтөл орчмоос 14 настай охин таксинд сууж, хүчингийн хохирогч болжээ. Тухайн такси нь улсын дугааргүй, хар өнгийн приус-30 автомашин байсан, харин жолооч нь 25-27 орчим насны этгээд аж. Уг асуудлаар охины ээж нь цагдаагийн байгууллагад хандаж, одоо хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Шүүх шинжилгээний хариу урьдчилсан байдлаар хальс урагдалтай гэж гарчээ.
Уг асуудлаар охины ээж нь цагдаагийн байгууллагад хандаж, одоо хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Шүүх шинжилгээний хариу урьдчилсан байдлаар хальс урагдалтай гэж гарчээ.