Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-д харласан монголчууд цагаачлалын албатай холбогдож өршөөлд хамрагдана

Өмнөд Солонгост бичиг баримтгүй амьдарч буй гадаадын иргэдийг өршөөлийн тусгай хөтөлбөрт хамруулахаар болсон талаар мэдээлсэн. Тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлснээр тус улсад “харласан” бичиг баримтгүй 410 мянга орчим гадаадын иргэн байгаагийн найм орчим хувь нь өнгөрсөн жил өршөөлөөр нутаг буцжээ. Тодруулбал, өршөөлийн сард багтаж нутаг буцсан иргэд буюу Өмнөд Солонгосоос сайн дураараа гарсан хүмүүс 30 сая вон (24 мянган ам.доллар) хүртэлх торгууль төлөхөөс чөлөөлөгдөх юм.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас солонгос улсад хууль бусаар оршин суугаа иргэдийг багасгах үүднээс жил бүр өршөөлийн сарыг зарладаг. Энэ жилийн өршөөлийн хөтөлбөр есдүгээр сарын 11-нээс эхэлсэн.
Тодруулбал, есдүгээр сарын 11-нээс ирэх арванхоёрдугаар сарын 31-н хүртэл Өршөөлийн хуулийн хугацаа үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нутаг буцсан тохиолдолд торгуулийн мөнгөнөөс чөлөөлөх, эргэн хилээр орж ирэх эрх нээгдэх зэрэг боломжтой болдог.
Хэрэв энэ хуульд хамрагдан нутаг буцахаар шийдсэн бол цагаачлалын албаны 1345-луу залгаад долоо дугаарыг дарж монгол ажилтнаас сайн зөвлөгөө авах боломжтой байна. Мөн аравдугаар сарын 1-нээс эхлэн хууль бус иргэдтэй тэмцэх баривчилгааны гурав дахь удаагийн шалгалтыг хийхээр яригдаж байгааг анхааруулж байна.

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр “Өмнөд Солонгосын цагаачлалын албанаас гаргасан 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тус улсад Монгол Улсын 53 мянга 38 иргэн ажиллаж, амьдарч байна. Энэ тоонд визийн хугацаа нь дууссан буюу харласан иргэд багтаж байгаа” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан