Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвөөс урд зүгт 27 км зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт 12.54 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.