Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Тайваньд амьдрал зогсов

Тайванийн арлыг өнөөдөр Хайкуй хар салхи дайран өнгөрөхтэй холбоотойгоор онгоцны нислэг, төмөр замын тээвэр, гатлага онгоцны үйлчилгээг түр зогсоож, хичээл, гадаа арга хэмжээг цуцлан, ажилчдаа гэртээ үлдэхийг уриалжээ. Түүнчлэн 900,000 хүн, 80,000 загас агнуурын хөлөг онгоц аюулгүй газарт бүгжээ.

 Хайкуй хар салхи нь аралд аадар бороо, хүчтэй салхийг авчирч байгаа бөгөөд Хонгконг, Макао руу чиглэсэн агаарын тээврийн олон арван дотоодын нислэгүүд цуцлагджээ. Арлын цаг уурын товчооны мэдээлснээр шуурганы хүч дээд тал нь 137-173 км/ц  хүрч ширүүсч байгаа аж. Тайчун мужид болох агаарын бөмбөлгийн наадам, гадаа тоглолт, урлагийн арга хэмжээ, бейсболын наадам зэрэг арга хэмжээнүүдийг цуцалсан бөгөөд арлын уулархаг хэсэг дэх үндэсний цэцэрлэгт хүрээлэн, автозамуудыг хаажээ.

Хайкуй Тайванийг дайран өнгөрсний дараа Хятад руу чиглэх төлөвтэй байгаа бөгөөд Гуандун мужийн Шантоу хотын эрх баригчид оршин суугчдад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Үүний зэрэгцээ  Саола далайн шуурганаас болж Хятадын хэд хэдэн хотноо ажил, сургуулийг хаасан бөгөөд хичээлийн жилийн эхлэлийг Даваа гариг хүртэл хойшлуулсан. Сүүлийн саруудад Хятад улс янз бүрийн бүс нутагт сүүлийн жилүүдэд ороогүй их хэмжээний бороо орж, өргөн хүрээтэй үерийн гамшиг тохиосноос нийслэл Бээжин хотын захын уулархаг хэсгүүдийг оролцуулаад олон арван хүн амь үрэгджээ.

Хятадын эрэг дагуу дайран өнгөрсөн Саола хар салхины хүч суларсан ч Хонгконгт ирэхдээ нийт 1206 модыг үндсээр нь булгалж, 18 газарт үер буулгасан байна. Шуурганы улмаас бэртэж гэмтсэн 75 хүн эмнэлэгт хандсан байна. Хонконгийн хөрөнгийн зах зээлийн арилжаа Баасан гаригт түр зогсч, бүс нутгийн бизнес, аялал жуулчлалын гол төв болох 460 орчим нислэг цуцлагдсаны дараа олон зуун хүн нисэх онгоцны буудалд гацсан байна. Шуурга хүн ам шигүү суурьшсан санхүүгийн төвийг дайран өнгөрөхөд Хонгконгийн ажиглалтын төвөөс  2018 оноос хойш анх удаа хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлгийг зарлажээ. 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан