Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг гарчээ

Нийслэлд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг гарчээ

Наймдугаар сарын 14-н буюу өчигдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдэж, оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байгааг мэдээлж байв.

Уг гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тодруулбал, ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн молекул биологийн шинжилгээгээр /PCR/ тарваган тахал биш болох нь батлагдсан байна.

Сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан