Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт дахин цахилгааны хязгаарлалт хийлээ

Баянхонгор аймаг дахин цахилгаан тасарсан байна. Энэ талаар албаны байгууллагаас Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-н 2 хэлхээ агаарын шугамын тулгуур номер унасан учраас энэ сарын 17-ны 21 цаг хүртэл эрчим хүчний хязгаарлалт хийжээ. 

 


Яг дээрх шалтгаанаар аймаг ойр ойрхон давтамжтай эрчим хүчний хязгаарлалт хийгдэж байгаад шүүмжлэлтэй байна.Өмнө нь буюу  зургаадугаар сард мөн л Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 тулгуур унасан. Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан.

Тэгвэл энэ удаад ч мөн агаарын шугамын тулгуур унаж, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчид 3-4 хоног цахилгаан эрчим хүчээр хангагдах боломжгүй болжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан