Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эх орчимд үерт автсан тээврийн хэрэгслийн төмөр дугаар болон гэрчилгээг үнэ төлбөргүй олгохоор болсон талаар "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас мэдээллээ. Ингэхийн тулд үерт автсан тээврийн хэрэгслийн дугаарыг Баянзүрх дүүргийн онцгой комисст бүртгүүлсэн байх шаардлагатай аж.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 70070030 дугаараас авах боломжтой.