Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерт өртсөн 6,926 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийж, 6,911 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг бүрэн сэргээжээ.
Оруулгын утас нь гэмтэл, залгаастай, эрсдэл учирч болзошгүй 15 өрхөд гэрлийн утсаа шинэчлэх зөвлөмж өгч, бэлдсэн даруйд цахилгаан эрчим хүчийг холбох юм байна.
Үерийн бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын газрыг дэд бүтцэд холбохоор болсон. Энэ хүрээнд "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас шинээр суурьших өрхүүдийг цахилгаанаар хангах зорилгоор эрчим хүчний барилга угсралтын зураг төсвийн ажлыг эхлүүлсэн болохыг мэдээлэв.