Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМТ-ийн өргөтгөл рүү ханаар нэвчиж, шугам хоолойгоор ус орсон гэв

 

ЭМТ-ийн өргөтгөл рүү ханаар нэвчиж, шугам хоолойгоор ус орсон гэв

Улаанбаатар хотод орсон борооны улмаас өнөөдөр Цамбагарав дахь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын В1 давхар усанд автсан юм. Эмнэлгийнхэн ажилласнаар усыг шавхажээ.

Харин Эрүүл мэндийн төвийн эмч энэхүү гамшгийг өргөтгөл барьсан компани ажлаа чанаргүй гүйцэтгэснээс болсон гэж үзэн, хохирлыг нэхэмжлэхээ мэдэгдээд байна. Тэрбээр “СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын В1 давхарт ханаар нэвчиж шугамын хоолойгоор ус орсон. 2019 онд ашиглалтанд өгөх байсан өргөтгөл зурганд байхгүй нэрийдлээр таазгүй, хүзүүвчгүй өргөтгөл барьж байсан Хөх бүрдний эх ХХК 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийлгүүлж 2022 онд дуусгасан боловч нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа. Тухайн компаниар хохирлоо барагдуулах болно” гэж мэдэгдээд байна.

Усыг шавхахаас өмнө тус өргөтгөл ийм байдалтай байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан