Иймд цахилгаан эрчим хүчийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсныг мэдэгдье. Албан газар, аж ахуй нэгжүүд нөөц эх үүсвэрээ бэлдэн, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллана уу гэж "Тосонцэнгэл УЦС" ХХК-иас мэдэгдэв.
Улаанбаатар цахилгаан түгээх станцын дарга Р.Дагдан "Бидэнд урьдчилсан мэдээлэл өгөлгүй гэнэт ОХУ-аас цахилгаан хязгаарласан. Улаанбаатар хот бүхэлдээ тог цахилгаагүй болоогүй. Хэсэг газруудад цахилгаангүй болсон. Одоо яаралтай буцаан залгаж байна" гэв.