Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хараа” голын гүүр нурсны улмаас иргэдийг завиар зөөвөрлөж байна

Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших “Хараа” голын гүүрний 8 тулгуур баганы 1 дүгээр тулгуур нурсан.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэ сарын 08-наас эхлэн иргэдийг завиар зөөвөрлөх арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хугацаанд нийт 2664 иргэнийг завиар зөөвөрлөж, Хараа голын гүүрний урд хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан