Үерийн хохирлыг арилгах Шуурхай ажлын хэсэг тасралтгүй ажиллаж нийслэлд тоггүй болоод байсан бүх айлуудыг цахилгаанд холбожээ.
Тодруулбал, Өчигдрийн байдлаар үерийн улмаас тоггүй болсон барилга БЗД-т 4 байсан. Шуурхай ажлын хэсэг шөнөжин ажиллаж бүгдийг нь цахилгаанд холбожээ. Баяр наадмын өдрүүдээр тасралтгүй ажилласаар үерт автаж, цахилгаангүй болоод байсан бүх барилгыг эрчим хүчинд холбожээ.