Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны есийн даваа өндөрлөлөө.
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат "Алдар" спорт хороо, "Бөх билэгт" дэвжээний бөх улсын гарди М.Бадарч, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, шинээр улсын гарди цолны болзол хангасан улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгоноор ес даван түрүүлж Монгол Улсын арслан цолны болзол хангалаа.