Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ түрүүллээ. Мөн түүний уяж хурдлуулсан бор халзан үрээ хязаалан насны морьдын уралдаанд айргийн тавд орсон юм.
93 соёолон сэрвээний өндрөөр хасагдаж, 112 соёолон уралдсан юм.